|
Архи, согтууруулах ундааны худалдаанд төрийн хяналтыг тогтоосон тухай олон улсын туршлага |
|
Friday, 04 January 2013 10:42 |
|
Скандиновын улс орнуудад архи, согтууруулах ундааг зөвхөн төрийн өмчит компаний дэлгүүрүүдээр борлуулдаг аж. Тухайлбал: Норвегид Vinmonopolet буюу виноны монополь хэмээн нэрлэгдэх төрийн өмчит дэлгүүрийн сүлжээ нь 4,75% дээш градустай согтууруулах ундааг дагнан зардаг байна. Төрийн өмчит дэлгүүрээр зардаг учраас архи согтууруулах ундааны худалдаанаас олох бүх орлого нь төсөвт ордог. Хаана ямар дэлгүүр нээхээ тухайн компани өөрөө шийддэг аж. 2009 онд явуулсан үндэсний судалгаанд оролцогчдын 81% нь төрийн өмчит дэлгүүрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байсан байна.
Швед улсад Systembloget буюу Компаний сүлжээ гэж нэрлэдэг төрийн өмчит дэлгүүрүүд архи, согтууруулах ундаа зарна. 3,5% градусаас дээш согтууруулах ундааг зөвхөн энэ компаний дэлгүүрүүдээр зарна. Үүнээс бага градустай бол хүнсний дэлгүүрт зарж болдог аж. Швед улсад ийм дэлгүүр 500 гаруй ба тосгоноор 400 гаруй жижиг мухлагууд ажилладаг. Хүн амын 70 шахуу хувь нь төрийн өмчит дэлгүүрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа байна.
|
|
Read more...
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн он солигдох мөчид хэлсэн үг |
|
Friday, 04 January 2013 10:50 |
|
Улаанбаатар хот Төрийн ордон
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Та бүхний энэ баярт үдшийн түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ.Хийморь золбоо ихт Монгол түмний хувьд 2012 он онцгой жил байлаа.
2012 он бол Монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн Богд Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.
2012 он бол Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Их хурал, Засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинэчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэх жин мэдэгдэхүйц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ.
2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон, иргэний бүтээлч нийгэм рүү, шууд ардчилсан тогтолцоо руу шинэ зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо, шууд ардчилал бол манай нийгмийн ирээдүй юм.
|
|
Read more...
|
|
“Архигүй Монгол”-ын үр дүн нь хүний бодит амьдрал байх болно |
|
Wednesday, 30 January 2013 09:12 |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан дэмжиж 2011 оны нэгдүгээр сарын 30-нд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээг байгуулснаас хойш хоёр жил өнгөрч байна.
Өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас хийсэн ажлын талаар “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугартай ярилцлаа.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээнээс ямар ажил зохион байгуулсан бэ. Хэчнээн хүн архинаас гарав?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээ анх байгуулагдсан. Судалгаагаар Монголын хүн амын эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох эмгэгтэй болжээ. Дэлхийн хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт зургаан хувь болоход улс орны үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэж үздэг юм билээ. Ийм байхад Монгол ямар болчихоод байгаа нь ойлгомжтой. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга дэвшүүлж “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээг байгуулсан. Сүлжээ жилийн өмнөөс өргөжиж эвсэл болсон. Одоо манай эвсэлд 20 гаруй ТББ нэгдээд байна. Тэднээс Архидалт, мансуурлын эсрэг ассоциац, Эрүүл идэвхтэй амьдрал клуб, Тамхи, архинаас шалтгаант эмгэг судлалын төв гэсэн гурван байгууллага үндсэн байгууллага нь болдог.
|
|
Read more...
|
|
Сархадыг хаясан “бүргэдүүд” |
|
Monday, 25 February 2013 08:40 |
|
Хөдөөний залуус нийслэлд иржээ. Арьс шир, мал мах төдийхөн борлуулж атга гурил, будаа, ам даавуугаар арилжаад буцах гэж тэд Улаанбаатарыг зорьсонгүй. Амьдралдаа алдсан алдаагаа сэгсэрч хаяад аав ээждээ ачлалт хүү нь, ханьдаа нөмөр түшиг нь, үр хүүхэддээ авралын дээд аав, сум орондоо бол ажилтай төрөлтэй иргэн нь болоод буцахаар нийслэлд хөл тавьжээ. Тэр зорилгоо ч биелүүлээд маргааш нутаг буцах гэж байна.
“Сайн нэрийг хүсэвч үл олдох, муу нэрийг хусавч үл арилах” гэдэг үг ул болон хуучирсныг Төв, Дундговь, Дорнод аймгаас ирж савнаасаа бусдыг дийлдэг сархадыг хаяж болдгийг үзүүлсэн залуус харууллаа. Гурван аймгийн 31 залуу нийслэлд ирж “Архигүй Монгол” сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын баг, Эрүүл идэвхтэй амьдрал клубын Ерөнхий үйлчилгээний төв, Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдан бор дарснаас татгалзаж эрүүл амьдралд хөл тавихад бэлэн болоод байна.
Тэд сархдаас татгалзах бэлтгэлээ эртнээс эхэлж өнөөдөр цоо эрүүл иргэд болоод байна. Сургалт өндөрлөхийн өмнөх өдөр залуус Төрийн ордонд зочилж, Төрийнхөө есөн хөлт цагаан тугны өмнө эрүүл саруул аж төрөхөө андгайлаад Иргэний танхимаар орж сэтгэлийн үгээ хэлцгээлээ. Монгол эрчүүдийн сүлд хийморийг гундааж, ажил төрөлгүй, ар гэргүй болгож байгаа муу нэрт идээг бүрмөсөн орхиж буйгаа тэд хэлж байв.
|
|
Read more...
|
|
|